Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид болсон үерийн улмаас Маомин хотын матар үржүүлгийн фермээс 69 матар, зургаан зулзаганы хамт алга болжээ.
Одоогийн байдлаар тэдний наймыг нь олсон гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдлээ. "Баригдсан матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт бөгөөд барихын тулд буудахаас өөр аргагүй байсан" гэж аврагчид ярьжээ.
Одоогоор матарнаас болж хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим нь үерийн тогтоол усны гүнд нуугдсаар байгаа аж. Онцгой байдлынхан тэднийг олохын тулд дулаан мэдрэгч ашиглаж байна.
Гуандун мужийн Маомин хотод матрын олон ферм байдаг. Арьсыг ашиглахаас гадна махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор үржүүлдэг юм байна. Хятадад матрын махыг эрүүл мэндэд сайн гэж үздэг. Тус улсын хууль тогтоомжид матрын худалдаа хийхийг хориглодоггүй ч хууль бус фермүүд оршсоор байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
ОБЕГ