Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар мэдээлж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр,
"Энэ жилийн хувьд ургацын баланс өндөр гарч байна. Үр, тарианы хувьд 500 гаруй мянган тонныг хурааж авах баланс гарсан. Үүнээс стратегийн хүнс болох улаанбуудай 480 мянган тонныг хураах юм.
Энэ жил 330 га-д улаанбуудай тариалснаас 14 мянган га нь мөндөрт цохиулсан байна. Тиймээс 316 мянган га-аас 15 центр ургац авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 3,9 хувиар илүү байна. Сүүлийн 10 жилд ийм ургац аваагүй. Хэрэв цаг хугацаатай уралдан ургцаа хурааж авбал гаднаас гурилын будаа авахгүй.
Харин төмсийг 100 хувь дотоодоос хангана. Хүнсний ногооны хувьд 14 мянган га талбайд тарьж 165 мянган тонн хүнсний ногоо хурааж авна. Одоогоор хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш тохиож буй анхны үзүүлэлт. Цаашид гаднын чанартай, чанаргүй ногооноос дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого баримтална.
Тосны ургамал 65 мянган тонныг хурааж авна" гэв.