Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Нээлттэй засгийн түншлэл ОУ-ын байгууллагаас ЗГ, ЦХХХЯ, И Монголиа академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахимжилтад оруулж буй хувь нэмрийг үнэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Нээлттэй засгийн түншлэл дээд хэмжээний уулзалт мөн ЦХХХ-ны сайдын айлчлал зохион байгуулагдсан. Энэ үеэр Нээлттэй засгийн түншлэл ОУ-ын байгууллагад гишүүнчлэлтэй 70 гаруй улсын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон. Манай улс ч албан ёсны гишүүнчлэлтэй. Тус уулзалтаас цахим шилжилтэд манлайлж байгаа, авлигалын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орны Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэж, хүндэт өргөмжлөл өгдөг уламжлалтай. Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И Монголиа академийг нээлттэй засгийн түншлэлийн хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахимжилтад өндөр хувь нэмрээ оруулж буйг бодитоор үнэлсэн. НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилж, 74 дүгээр байранд орсон" гэлээ.

ЗГ: БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэнг УУХҮЯ-ны ТНБД-ын албан тушаалд шилжүүлэн томиллоо
ЗГ: БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэнг УУХҮЯ-ны ТНБД-ын албан тушаалд шилжүүлэн томиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд