
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх юм. Тодруулбал, 1.8 их наяд төгрөгийн хэмнэлтийг тодотголоор хийхээр тооцоолсон тухай өмнө нь Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ.
Нийт 2.3 их наяд төгрөгөөр энэ оны төсвийг тодотгох нөхцөл үүссэн бөгөөд үүнээс Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 535 тэрбум төгрөгийг дээрх тодотголд тооцож, үлдсэн 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас танах байдлаар төлөвлөөд буй аж. Мөн хэмнэлтийн тодотголын хүрээнд 14.400 төрийн алба хаагчийг цомхотгохоор болсон бөгөөд үүнд эмч болон багш нар хамаарахгүй юм.
Засгийн газраас 2025 оны төсөвт оруулах хэмнэлтийн тодотголын төслөө өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.