Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохойгоо сул, хараа хяналтгүй байлгасны улмаас хүн хазуулсан тохиолдолд 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Гэвч тухайн эмэгтэйг нохойд хазуулж байхад Ланд маркийн автомашинтай иргэн цонхоороо харчихаад орхин явсан байдаг.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн байдаг.

Тодруулбал, нохойгоо сул, хараа хяналтгүй байлгасны улмаас хүн хазуулсан тохиолдолд 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай аж.

Харин тусламж үзүүлээгүй орхин явсан жолоочид 2.7-5.4 сая төгрөгөөр торгуулах, эсвэл 6 сараас 1 жилээр хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх заалттай юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.