Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: Генсекийг томилох нь миний эрх мэдлийн асуудал шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хийж, тэргүүн дэд дарга болон дэд даргаа сонгосон. Ингэхдээ намын ЕНБД-аа томилолгүй үлдээсэн.

Тэгвэл намын ЕНБД хэзээ томилогдох талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодруулахад "Бид холимог тогтолцоог дэмжихдээ төрийн бодлого ухаалаг гарах ёстой гэх зарчмыг баримталж, Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг хүлээж авсан. Төрийн бодлогыг ухаалаг гаргахын тулд Монголын парламент мэргэжлийн болох ёстой. Мэргэжлийн байхын тулд олон нийтийн санаа бодлыг хүлээж авах чадвартай байх ёстой.

Бид боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чадах хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ. Мөн намын гишүүдээс санал асуулга авна. Хамгийн өндөр санал авсан хүмүүс АН-ын жагсаалтад нэр нь багтана. Маш сайн шинэчлэгдсэн жагсаалт гарна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргийн ажил бол цэвэр механик ажил ойлгож болно. Бид ямар түвшний хүнийг ажиллуулах вэ, олон нийтэд хүрдэг хүн ажиллуулах уу эсвэл дотоод ажил чухал байна уу гэдгээ анхаарна гэсэн үг. Бид тодорхой шийдвэрүүдээ гаргана. Ойрын хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно.

Генсекийг томилох нь миний эрх мэдлийн асуудал шүү. Үүн рүү халдах гэсэн хүмүүс түрүүлээд янз бүрийн мессеж шидээд байгаа юм. Би ядаж Генсек дээрээ алдаа гаргамааргүй байна. Алдвал цаашдын олон алдааны эхлэл болно" гэлээ.

Нохойд хазуулж буй эмэгтэйг орхин явсан жолоочийг олж тогтоон шалгаж эхэлжээ
Нохойд хазуулж буй эмэгтэйг орхин явсан жолоочийг олж тогтоон шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.