Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ревью: Үргэлж сана, БҮГД ЧАМД ХАЙРТАЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 34 секунд

"Опал" эхэллээ.

Хуучирч муудсан Опалын гэрт жүжгийн үйл явц эхлэлээсээ төгсгөл хүртлээ өрнөнө. Энд сайхан сэтгэлтэй, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг Опал Кронкий олон жил амьдарч ирсэн. Харин гэнэтийн бөгөөд урилгагүй зочид ирж түүнтэй цуг амьдрах болсон нь Соло Бозо, Брэд Виннер, Глория Гулок гурав. Тэд үнэртэй усны бизнесээр эхэлж хөгшин муу Опалыг өнгөрсний хойно даатгалын мөнгийг нь авах санаа тээнэ. Гэхдээ тэд хүсэл шуналдаа хүрэх замдаа хэрхэн өөрчлөгдөх бол.

Жүжгийн бүх дүрийг би "шуналтай" гэж дүгнэнэ. Гэхдээ ямар гээч. Үргэлж ганцаардсаар ирсэн Опал Кронкий найзуудтай болохыг, тэнэг бас гэнэн юм шиг аяглах Соло Бозо өөртэй нь чин сэтгэлээсээ харьцах хэн нэгэнд "шунана". Глория ч ялгаагүй. Бусдын харааг булаах гоо үзэсгэлэнгийх нь цаана дурлалт залуугаараа хайрлуулах гэсэн хязгааргүй их "шунал" нь нуугдана. Нүдэнд нь мөнгө л эргэлддэг гэж харагдах Бред ч эцсийн мөчид хүн чанар гээчийг хайж явснаа өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Мөн чанартаа тэдний "шунасан" зүйл нь хайр бас дахин хайр. Сэтгэлээ дүүргэх гэсэн хүсэл. Үзэн ядалт, хорон муу санаагаар эхэлсэн хууран мэхлэгчдийн сэтгэл Опалын тэдэнд зориулсан чин сэтгэл, хайраар хэрхэн өөрчлөгдөж байгааг жүжиг эхлэхээс дуусан дуустал харж, бас мэдэрч болно.

-Хайр гээчийг мартаж орхиж. Хэсэг хугацаанд л...-

No description available.

Опал нэг удаа бурханд захидал илгээхдээ "Би хараа муутай. Гэхдээ эд нар сайн хүмүүс" гэж хэлдэг. Өөрийг нь хороож орхиод даатгалын мөнгө авах санаагаар хүслээ гүйцэлдүүлэхийг хичээсэн байхад яагаад Соло Бозо, Брэд Виннер, Глория Гулок гурав сайн хүмүүс гэж. Опалын харснаар тэд бол ялзарч муудсан нийгмийн золиос нь болж, хууран мэхлэгч нэр зүүж явсан төдий. Тэдний дотроо нууж явсан хайр гээчийг Опал Кронкий багахан чин сэтгэлээрээ өрдөж ил гаргаад өөрсдөд нь ойлгуулсан төдий.

Нөгөө талдаа Опалын ачаар тэд зүрхнийхээ тээр тэнд гээгдэж орхисон хайр гээчийг олж санасан шиг "өөдгүй" тэдний ачаар Опал ч өөрчлөгдөнө. Опалын сэтгэл улам сайхан болж байгааг дагах мэт өнөө хуучирч муудсан хүрэм, өнгөө алдаж гандсан үс нь хүртэл өөрчлөгдөж буйг деталь бүрээс анзаарч болно.

-Тайзны хүн-

May be an image of 3 people and text

Жүжгийн онцлог шинэ бүрэлдэхүүн. Опал гэх өрх айлд Г.Отгонцэцэг, П.Эрдэнэзаан гэх жүжигчид нэмэгдсэн. Урьд тэдний тоглолтыг үзэж байгаагүй тул хүлээлт минь энэ хоёр жүжигчнийг харах явдал байв. Хошин урлагт ч, тайз дэлгэцийн бүтээлийг ч гаргаахгүй жүжигчин гэдгээ П.Эрдэнэзаан харууллаа. Харин би Г.Отгонцэцэг гэх бүсгүйд чангаас чанга алга ташмаар санагдлаа. Хэт их хичээхгүй байгаад нь баярласан. Хэт их хичээх нь хиймэл харагдах гээд байдаг юм шиг санагддаг болохоор тэр л дээ. Тайзан дээр баригдмал биш эрх чөлөөтэй тоглож байгаа нь түүнийг угаас тайзны хүн гэдгийг батална. Брэд Виннерийн дүрийг Т.Сэргэлэнгээс өөр хүнээр төсөөлөхөд бэрх юм. Учир нь түүний тайзны жүжиглэлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлтэй нь ярих зүйлгүй. Тайз түүний байх газар мөнөөсөө мөн аж.

-М.Батболдод үнэлгээ өгөх нь-

May be an image of 3 people, lighting and text

Опалыг аз жаргалтай болгосон зүйл нь юу гээч. Тэр авахыг биш өгөхийг чухалчилсан. Учир нь Опал бусдад аз жаргал бэлэглэх нь өөрт нь аз жаргал авч ирнэ гэдгийг ойлгосон учраас тэр юм. Жүжгийн турш бодогдсон энэ өгүүлэхүүнийг найруулагч үзэгчдэд хүргэхийн тулд инээдийг гунигтай нь, нулимстай нь, ухааралтай нь цуг өгсөн мэт санагдсан. Үнэн хэрэгтээ хэтэрхий хүнд тоглолтоор үзэгчдээ нүдээд байвал хэн ч байсан шууд л уйдаж орхино. Харин М.Батболд энэ удаагийн даалгавраа биелүүлэхийн тулд зөв ч жанраа барьж авч. Түүний "Опал надад даалгавар шиг санагдсан" гэх үг одоо ч санаанд бууж байна. Тэр даалгавраа амжилттай биелүүлсэн гэдэгт үзэгчийн хувиар үнэлгээ тавья. Харин та очиж үзээд үнэлгээгээ өгөөрэй.

Гэхдээ жүжгийг үзсэн ч бай, үзээгүй ч бай. Нэг л зүйлийг санаарай. Бүгд чамд хайртай...

НЭМЭЛТ: Жүжгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг энд дарж уншиж, сонирхох боломжтой.

Иргэн А.Авар АН-ын даргын зөвлөх Н.Амаржинг халз мэтгэлцээнд дуудлаа
Иргэн А.Авар АН-ын даргын зөвлөх Н.Амаржинг халз мэтгэлцээнд дуудлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.