Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг АН-ын ЕНБД Н.Ганибалын зөвлөхөөр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ. Түүний хувьд өнгөрөгч парламентад ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч дахин сонгогдож чадаагүй юм.

А.Адъяасүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Боловсролын ухааны докторант.

2018 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн;

2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх;

2020-2024 онд Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан эмэгтэй гишүүн юм.

ЧУУЛГАН: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
 
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.