Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын ОППО компани утсыг 20 минутанд цэнэглэж дүүргэх бүтээгдэхүүнээ танилцууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд


БНХАУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч Оппо компани удаан хугацааны туршид хамгийн хурдан цэнэглэх технологиороо тэргүүлж байгаа билээ. Харин тэд дахин шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан өөрсдийн рекордоо шинэчиллээ. 

Тэдний өмнөх амжилт нь баттерейний хэмжээнээс хамаарч 10 гаруй минутанд 40% цэнэглэх систем байсан бол шинэ бүтээгдэхүүн нь цагт 4000 милампер үзүүлэх чадвартай баттерейг 20 минутанд цэнэглэж дуусгах ба хамгийн ихдээ 5 минутанд 41% цэнэглэх боломжтой ажээ.  

Тус компанийн тайлбарлаж буйгаар энэ нь зүгээр ч нэг том адаптерийг энгийн нэгэн утсанд залгах биш юм. Цэнэглэгч, баттерей, кабел зэрэг нь ижил дизайн, системтэй байснаар аюулгүй, найдвартайгаар ажиллана хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж - theverge

Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.