Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын инженерүүдтэй хамтран Улаанбаатар хотын төлөвлөлт дээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ны өдөр Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын инженерүүд болон Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн судлаачидтай ажиллаж байна.

Тэрбээр энэ талаараа хэлэхдээ “Дэхан консалтант” байгууллагыг 1967 онд Сөүл хотын захиргаанаас байгуулж байсан. Өдгөө хот төлөвлөлт, авто зам, төмөр зам, усны барилга байгууламж, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн байгууллага юм.

Тус компанитай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн салбарт урьдчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Нарийн тооцоо судалгаа хийж, эхний шатны төлөвлөлтийг гурван сарын хугацаанд боловсруулах юм" хэмээжээ.

“Outlaw” хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо хийнэ
“Outlaw” хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо хийнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.