Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусний халдвараар дэлхийн 216 улс, бүс нутагт 14,455,000 хүн өвчилж, 608,000 хүн энджээ. Өнөөдрийн байдлаар 8.6 сая хүн эдгэрсэн бол 5,2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 67,000, Бразилд 23,000, Энэтхэгт 39,000 хүн шинээр халдвар авчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 6,109 шинээр өвчилж, 95 эндсэн байна. 

Өнөөдрийн байдлаар ажиглалт, тусгаарлалтын байранд 2784 хүн байна. Эдгээр байруудад 44 их эмч, 74 резидент эмч нар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 122 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа" гэв

Д.Нямхүү: Долдугаар сарын 19-ний өдөр хийсэн 330 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
Д.Нямхүү: Долдугаар сарын 19-ний өдөр хийсэн 330 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.