ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долдугаар сарын 19-ны өдөр дөрвөн лабораторид нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүний давтан,
- Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 253 хүний давтан,
- Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 жолооч,
- ХӨСҮТ-ээс эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн 24 хүний давтан,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 287 байна. Үүнээс 213 хүн эмнэлгээс эдгэрч гарсан, 74 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. Мөн нэг жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
Бид дараагийн тусгай үүргийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж байна” гэв