Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин мөрөөдлийн хотоо байгуулж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 43 секунд

2017 оны хоёрдугаар сарын сүүлээр саарал өдөр Хятадын удирдагч Ши Жиньпин цөөн хэдэн зөвлөлийнхөө хамт нийслэл Бээжингээс өмнө зүгт 100км орших тариалангийн талбай болон бохирдсон намгархаг газрыг судлахаар цугларчээ. Сар гаруйн дараа Хятад улс тус бүсийг байгальд ээлтэй, өндөр технологийн төв болгох “1000 жилийн ач холбогдолтой” хот төлөвлөлтийн шинэ загварын төлөвлөгөөг зарласанаар хойд нутгийн ирээдүй эрс өөрчлөгдөнө. Тухайн үед “Шион-ань шинэ бүс”-ийг эхлүүлэх төлөвлөгөө нь үер, ган гачигт өртөмтгий нам дор газар, намгархаг нутгийг хамарсан байгаль орчны сорилтыг шинэ хот хэрхэн даван туулах вэ гэсэн асуултыг төрүүлж байв.

Гэвч өнгөрсөн долоодугаар сарын сүүл энэ сарын эхээр олон арван хүний аминд хүрч, 1.5 сая гаруй хүнийг орох оронгүй болгосон их хэмжээний үерийн улмаас Шионь-ань хот оршдог Хэбэй мужид эдгээр асуултууд дахин гарч ирэв. Олон арван төрийн өмчит аж ахуйн нэгжийн оффис баригдаж байгаа Шионь-ань мужид гол суурин газруудад их хэмжээний үер буусан талаар мэдээлээгүй. Эргэн тойронд нь гамшиг, осол нь үерт өртөмтгий тал дээр олон тэрбум ам.долларын өртөгтэй хот барих шийдвэрт эргэлзээ төрүүлж эхэлсэн.

Шионь-ань хотыг барьж байгуулснаас хойших хамгийн хүчтэй үерийн усыг зохицуулах шийдвэр гаргахдаа албаныхан Ши Жиньпиний мөрөөдлийн хот болон түүнийг хамгаалах улс төрийн шахалт хэр зэрэг нөлөөлсөн бэ гэсэн асуулт гарч ирж байна.

“Үнэхээр аюулгүй”

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр хүчтэй аадар бороо орсны дараа Хятадын үерийн хяналтын дээд албан тушаалтнууд уулзаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болжээ. Тэдний тэргүүлэх зорилтуудын нэг бол Бээжин, Шионь-ань хотыг “Туйлын аюулгүй” байлгах явдал байв.

Сүүлийн 140 жилд тохиогоогүй аадар борооны улмаас үер бууж машин, гүүр, замыг урсгасны улмаас Бээжингийн баруун захын уулархаг бүс хамгийн түрүүнд өртжээ. Цаашид уулнаас урсах үерийн усыг Хэбэйн тал дахь хот, тосгон, тариалангийн талбайг дайруулахгүйгээр хэрхэн зохицуулах талаар албаныхан хэцүү шийдвэр гаргахад хүрчээ.

Улмаар долоодугаар сарын 30-ны өдөр эхний ээлжинд олон зуун мянган хүн амьдардаг, үерийн улмаас онцгой байдлын үед тогтоосон бүсэд ус зайлуулах шийдвэр гаргасан. Бээжингээс өмнө зүгт орших Жуожөү хот хамгийн их хохирол амссан бөгөөд гудамж, байшин, ойр орчмын газруудад нэг метрийн гүн булингартай усанд автсан байсан.

Шион-Аньд үзүүлэх дарамтыг бууруулах ба өөр хотуудыг усанд автуулсан төлөвлөгөө

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үерийн усыг хэрхэн, хаана шилжүүлэх нь үерийн усны хурд, усан сангийн түвшин, үерийн менежментийн одоогийн заавар, дүрэм зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Албан тушаалтнуудын ил тод байдал дутмаг байхад яагаад ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн долоодугаар сарын 20-нд болсон шуурганд бэлтгэхдээ Хятадын Усны нөөцийн сайд Ли Гуоийн үерийн голомтыг өөрчлөх төлөвлөгөө гаргахыг албаныханд тушаажээ. Тодруулбал, үерийн усыг (Шион-ань) захын гадна байлгаж, шинээр баригдсан далан дээрх үерийн даралтыг бууруулах тушаал өгсөн аж.

Хятад геологич Фан Шиао хэлэхдээ, эрх баригчид Жуожөүгийн үерийн зарим хэсгийг тогтоон барьснаар үерийн хүчтэй урсацыг бууруулж, урсгал доод хэсэгт ирэхийг хойшлуулж чадсан байна. “Энэ нь Шион-аньд үзүүлэх нөлөөллийг бууруулж байна” гэж тэрбээр тайлбарлажээ.

1000 жилийн ач холбогдол

Эхэнд дурдсанчлан уг газрын бүтэц нь үерийн усанд тэсвэргүй. Тиймээс шинжээчид хэрэв хүн ам нь таван саяд хүрвэл 100 жилийн турш үерийн гамшигт өртөх эрсдэлтэй Шион-аний шинэ бүсийн хөгжингүй хэсгийн тал хувь нь эрсдэлд орно гэдгийг тогтоожээ.

Хятадын академиас нийтэлсэн үнэлгээнд тэд “Шинэ бүс нь байршлын давуу талтай, газрын баялаг нөөцтэй, харин усны нөөцийн хомсдол гадаргын усны ноцтой бохирдол, үерийн гамшгийн эрсдэл өндөр зэрэг зарим асуудалтай” гэж бичжээ.

Энэ газрыг сонгосон шалтгаануудын нэг нь Хятадын уламжлалт философи, намгархаг газар нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы түрэмгийлэгч хүчний эсрэг партизан маягийн тэмцлийн газар болох үндэсний ач холбогдолтой хэмээдэг.

Гэсэн хэдий ч шинэ хот хөршүүдээсээ хамаагүй илүү хамаалагдсан байна. Үүнд 200 жилд нэг удаа тохиолддог үерийг тэсвэрлэх дэд бүтэц, мөн онлайн, цахимжилтыг шинж чанаруудыг түлхүү багтаажээ.

Бээжингээс илүү ногоон байгууламжтай болох, Байянгдианы намгархаг газрыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хотын бүтээн байгуулалт нь байгалийн сорилтыг даван туулахын тулд томоохон инженерийн технологи ашигласан Гурван хавцалын далан зэрэг Хятадын бусад амбицтай төслүүдийн нэг юм.

Гэвч 2035 он гэхэд Ши Жиньпин “орчин үеийн хот” болох зорилгыг биелүүлэхээр хөгжихийн хэрээр Шион-ань дахь үерийн эрсдэл, магадгүй ойр орчмын бүс нутгийг хамрах эрсдэл нүүрлэж буй.

"Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил нэмэгдэж байгаа нь цаг агаарын эрс тэс уур амьсгалыг ойр ойрхон, хүчтэй, урьдчилан таамаглах аргагүй болгодог" гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Шион-ань шинэ бүсийн засгиын газар ажилдаа эргэж орсон талаараа нийтэлжээ. Тус нийтлэлд ард түмний ажил, амьдрал аажмаар сэргэж байна хэмээн нийтэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Х.Түмэнжаргал

Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.