УИХ-ын гишүүн Ж.Баярмааг саяхан хэвлэлд АТГ-аас дуудаж хөрөнгө, орлогоо хоёр хоногийн дотор нотлохыг шаардсан гэх асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, тэрбээр "Тавдугаар сарын 28-нд буюу лхагва гарагийн орой манай нөхөр, ахыг АТГ дуудаж байцаалт авсан. Ингэхдээ маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотолгоог цуглуулж ир гэдэг үүрэг өгсөн байсан. Мэдээж хүний амьдралын 20-30-аад жилийн түүх явдаг учраас хөрөнгө орлогын бүх мэдээллээ бэлтгэх шаардлагатай болно. Гэтэл үүнд 24 цаг битгий хэл 12 цаг ч өгөөгүй. Өнөөдөр бид амжихгүйгээ мэдэгдэж, өмгөөлөгч авахаа хэлсэн боловч хугацаа дууссан, дахиж баримт нотолгоо авахгүй гэж дарамталсан байгаа юм" гэсэн юм.
Тэгвэл АТГ-аас "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төр" ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, төрсөн ах Ж.Мэндбаяр болон нөхөр Я.Гансүх нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгасан.
Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хаах саналыг АТГ-аас Прокурорын байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!