
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4274-т хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрсэн байна. Харин нас барсан тохиолдол 2 болжээ. Эндсэн 2 хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг эмч нар мэдээллээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Эндсэн тохиолдлуудын хувьд вакцинд хамрагдах нас нь болоогүй буюу 9 сар хүрээгүй байсан. Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Ялангуяа вакцинд хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхдүүдээ маш сайн хамгаалмаар байна. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна. Одоогоор мөн л 10-14 насныхан дунд халдварын тохиолдол хамгийн өндөр байна" гэдгийг онцолсон юм.