Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины ерөнхийлөгч В.Зеленьский: Дайныг зогсоохын тулд Ши Жиньпинээс тусламж хүснэ

Огноо
Унших
1 минут 49 секунд
UBN.mn

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Хонконгийн англи хэл дээр нийтлэгддэг Өмнөд Хятадын "Өглөөний Шуудан" сонинд Zoom видеогоор ярилцлага өглөө.

Тэрбээр ярилцлагандаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй шууд холбогдож, дайныг зогсоохын тулд ОХУ-д нөлөөлөхийг хүсэх бодолтой байгаага дурджээ.

Мөн "Хятад бол маш их хүчирхэг эдийн засагтай. Тиймээс ОХУ-д улс төрийн болон эдийн засгийн нөлөө үзүүлэх чадалтай. Бас нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орон. Би Ши Жиньпин ерөнхийлөгчтэй шууд ярих бодолтой байна. Би түүнтэй нэг жилийн өмнө ганц л удаа ярилцаж байсан. Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш бид ярилцах боломжийг албаны шугамаар хүссэн ч одоо болтол хэрэгжиж чадаагүй байна” хэмээн ярьсан юм.

2021 оны байдлаар Хятад улс нь Украины хамгийн том худалдааны түнш байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт тухайн жил бараг 19 тэрбум долларт хүрсэн байна.

Тэнцвэртэй гадаад бодлого баримтлах Бээжингийн сонирхлыг ойлгож байгаа ч Орос улс ямар ч бодит шалтгаангүйгээр тусгаар тогтносон Украины газар нутагт халдан довтолсныг ойлгох нь чухал болохыг тэр онцолсон байна.

“Хятадын зах зээлгүйгээр ОХУ жинхэнээсээ эдийн засгийн хувьд тусгаарлагдана гэдэгт би итгэлтэй байна. Дайн дуусах хүртэл ОХУ-тай хийх худалдаагаа хязгаарлах нь Хятад улсын хийж чадах зүйл юм” гэж Зеленский ярьжээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр 18 цаг хүртэл бүртгэнэ
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр 18 цаг хүртэл бүртгэнэ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.