Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 4274-д хүрч, 551 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр, "Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой" гэлээ.
Мөн тэрбээр, "Өнгөрсөн шөнө 453 хүн ХӨСҮТ-ийн хүлээн авахаар ирж үйлчлүүлсний 120 нь УЛААНБУРХНААР ОНОШЛОГДСОН. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандахгүйгээр шууд ХӨСҮТ-д ирснээр улаанбурхнаар өвчлөөгүй хүүхдээ халдварын бүсэд оруулж, өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!