“Outlaw”, “Flash” хамтлагууд ирэх сард хийх хамтарсан тоглолтоо цуцалснаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

6-р сарын 20-нд тоглогдох байсан Flash болон Outlaw хамтлагуудын хамтарсан тоглолт цуцлагдсан талаар Outlaw хамтлагаас албан ёсоор мэдээллээ. Энэ сарын эхээр Flash хамтлаг санал тавьснаар тус хамтлагууд хамтран тоглолт зохион байгуулахаа зарлаад байсан юм. Энэ тухай Outlaw” хамтлагийн дуучин Э.Ариун-Эрдэнэ хэлэхдээ " 2 хамтлаг бол гэрээний үүргээ 2 талаас 100 хувь биелүүлээд явж байсан. Сүүлийн үед цэнгэлдэхийн шоунууд хэт их олширч байна. Гэрээ хийсэн атлаа гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Манай хамтлагийн зүгээс бол тоглоход ямар ч асуудал байгаагүй. Зохион байгуулагч тал маань хариуцлагагүй хандлаа. Өмнөх жилүүдэд цэнгэлдэхийн маш том арга хэмжээг зохион байгуулж байсан баг. Гэхдээ энэ бол санхүү мөнгөтэй ямар ч холбоогүй. 2 хамтлагийн хувьд бол тоглоход ямар ч асуудал байгаагүй. Үл ойлголцсон эсвэл санхүү, мөнгөтэй холбоотой асуудал биш гэдгийг онцолъё. Тоглолтыг хүлээж байсан олон сонсогчдоосоо хүлцэл өчье" хэмээн мэдээлэв.

Мэдэгдлийг ЭНД дарж үзнэ үү.

Home плазагийн зүүн талд мотоциклийн жолооч хүн мөргөж, гэмтээжээ
Home плазагийн зүүн талд мотоциклийн жолооч хүн мөргөж, гэмтээжээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!