Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх өчигдөр /2025.05.27/ хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ.
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан байдаг.
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!