УИХ-ын гишүүн Ж.Баярмааг АТГ-аас дуудаж хөрөнгө, орлогоо нотлохыг шаардсан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тавдугаар сарын 28-нд буюу лхагва гарагийн орой манай нөхөр, ахыг АТГ дуудаж байцаалт авсан. Ингэхдээ маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотолгоог цуглуулж ир гэдэг үүрэг өгсөн байсан. Мэдээж хүний амьдралын 20-30-аад жилийн түүх явдаг учраас хөрөнгө орлогын бүх мэдээллээ бэлтгэх шаардлагатай болно. Гэтэл үүнд 24 цаг битгий хэл 12 цаг ч өгөөгүй. Өнөөдөр бид амжихгүйгээ мэдэгдэж, өмгөөлөгч авахаа хэлсэн боловч хугацаа дууссан, дахиж баримт нотолгоо авахгүй гэж дарамталсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл биднийг хоёр хоногийн дотор орлогоо нотлохыг шаардаж дарамталсан үйлдлийг АТГ гаргалаа. Намайг 50 байр зарсан, мөнгө угаасан гэж гүтгэсэн байна. Би төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй учраас нүүр бардам үгээ хэлж ирсэн. Гэтэл өнөөдөр миний гэр бүлийн хүмүүсээр оролдож байгаа нь миний амыг хаах гэсэн арга хэрэгсэл гэж би бодож байна. Гэхдээ хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг аргаар намайг дуугүй болгох гэж байвал чадахгүй, Л.Оюун-Эрдэнэ сайд аа. Ерөнхий сайд өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшаар дамжуулж намайг гүтгэнэ гэвэл чадахгүй" гэв.
Сэтгэгдэл (29)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!