Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 117 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км, Хялганат тосгоноос баруун урд зүгт 247 км/-т Мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй /өмсөж явсан хувцас нь голын эрэг дээр байсан ба унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн/ тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 12-ны өдрийн 21:48 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн Ч /23 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:37 цагт анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.