Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАУИ АРАЛЫН ТҮЙМЭР: Гал түймрийн улмаас одоогоор 93 хүн амь насаа алдаад байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 27 секунд

Мауи арал дээр гарсан гал түймрийн талаарх мэдээллийг олон улсын сайтууд цаг алдалгүй шуурхай мэдээлсээр байгаа билээ.

Тэгвэл АНУ-ын Хавай мужийн захирагч Жош Грийн хэлэхдээ "Мауи арал дээрх энэхүү гал түймэр энэ зууны түүхэн дэх хамгийн их аюул гамшиг тарьсан түймэр гэж шинжээчид мэдээлж байна.

Мауи арал дээр гарсан гал түймэрийн улмаас одоогоор 93 хүн амь насаа алдаад байна. Хэдэн зуун хүн түймрээс зугтаж орогнох газар хайсаар байгаа бөгөөд холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдалд байгаа хүмүүс цөөнгүй байгаа юм. Аврах ажиллагаа, эрэл хайгуул одоо ч үргэлжилж байгаа

Хавайн удирдлагууд онцгой байдлынхны зүгээс түймрээс болж төөрөлдсөн хүмүүсийг уулзуулах, түр орогнох байраар хангах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Хүмүүсийн амь насыг аварсны дараа сэргээн засварлах ажилд орно гэдгийг мэдэгдсэн" гэв.

Арал дээр гарсан түймрийн ихэнх хэсгийг унтраасан байна. Гэхдээ баруун эргийн Лахана болон цөөн хэдэн газарт одоо ч түймэр ассаар байгааг яаравчлан унтраахаар ажиллаж байна гэж мэдээллээ. Үнс нурам болтлоо шатсан Лахана хотхоны хавиар үнэрч нохой дагуулан өөр хохирогч байгаа эсэхийг эрэн хайж байна. Одоогоор түймэрт өртсөн нийт газар нутгийн гурав хувийг л шалгасан гэдгийг Мауи арлын цагдаагийн дарга мэдээллээ.

Хэдэн зуун хүнийг хоол хүнс, ариун цэвэр, эмнэлэгийн тусламжийн хэрэгслээр хангаж байна. Онцгой байдлынхны тооцоолсоноор арал дээр түймэрт өртсөн хоёр мянга гаруй байшин барилга байгаагийн дийлэнхи нь оршин суугчдын орон байр байсан байна.

Түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, аялал жуулчилалын төвүүд гээд бүгд шатсан тухай нутгийн иргэд хэлж байна. Номхон далайн гамшгийн төвийн тооцоолж байгаагаар Мауи арлыг сэргээн засахад 5,5 тэрбум ам доллар шаардлагатай юм байна.

Эх сурвалж: BBC News

Х.Түмэнжаргал

Н.Сугар: Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байна
Н.Сугар: Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байна
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.