Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,

"Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.

“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна
“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна
 
Хүний эрх хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ
Хүний эрх хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.