Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“GENERATION Z”: Амралтаараа ажиллахгүй байх нь гэм буруутай мэдрэмж төрүүлдэг

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 0 секунд

Амралт авахад хүндрэл учруулдаг олон шалтгаан бий- стресс ихтэй ажлын ачаалал, санхүүгийн бэрхшээл, мэдээжийн хэрэг цалинтай амралт нь өнөөгийн нийгэмд баталгаа болохгүй. Харин өнөөгийн залуусын хувьд тэднийг хойш нь татаж байгаа том зүйл бол гэм буруутай мэдрэмж төрөх. Z үеийн ажилчдын 35 орчим хувь нь амралтаараа ажиллахгүй байгаадаа гэм буруутай мэт санагддаг гэж АНУ-ын дундаж насны 29 хувьтай харьцуулдаг. Энэ зун АНУ-ын 9,461 мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгад үндэслэсэн Linkedln-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Workforce Confidence Index-ийн дагуу гаргасан байна.

Z үеийнхэн даргадаа сэтгэгдэл төрүүлэх, хамтран ажиллагсадтайгаа харилцах эсвэл бусдын санаа бодлыг өөртөө татах талаар их санаа зовох байдал нь карьерийнхаа эхэн үед байгаа учраас хэвийн зүйл гэж Linkedln- ийн ерөнхий редактор Жорж Андерс хэлжээ.

Андерс CNBC Make It-д өгсөн ярилцлагадаа “GEN Z маш ухамсартай. Тэд өөр өөр зуршилтай байж болох юм. Жишээ нь жигд хувцасыг илүүд үзэх эсвэл ажиллах газраа байршилаар нь шийдэх гэх мэт. Гэхдээ бидний харж байгаагаар Z үеийнхэн бусад үеийнхтэй адил сайн бүтээл туурвих хичээл зүтгэл нь маш хүчтэй байна" хэмээжээ.

Ажлын аюулгүй байдал, санхүүгийн асуудал

Мөн тэрбээр "Залуу ажилчид ойрын хугацаанд явах аялалаа төлөвлөх магадлал багатай байдаг. Z үеийнхэн бол олон ажил хийдэг үе, бусадтай адил биш. Тиймээс амралтгүй байх тохируулгатай байж болно. Z үеийн ажилчдын 31 хувь нь эдийн засгийн байдлаас шалтгаалан энэ жил амрахгүй" гэж хариулсан байна.

Амрах цаг гаргах нь эрүүл мэндэд тустай: Энэ бол “юу чухал болохыг харах сайхан арга”

Гадаад хоёр долоо хоногийн аялал хийхээс илүүтэй амралтын өдрүүдээр хол замын аялал байсан ч ажлаасаа завсарлага авах нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн ач тустай.

Ажил дээрээ түр завсарлага авах нь маш чухал: Амралтаа авсанаар таны эн тэргүүний зорилтууд тодорхой болж дахин эрч хүчтэй болдог. “Тиймээс бид ихэвчлэн чухал зүйлээс илүү яаралтай зүйлд илүү их цаг зарцуулдаг. Амралтаа авах нь юу чухал болохын харах сайхан арга юм”.

Эх сурвалж: CNBC

Х.Түмэнжаргал

ШУУРХАЙ: Тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
ШУУРХАЙ: Тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц