Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөөдөр буюу 2023.08.14-ний өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Уг гурван сэжигтэй тохиолдол Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Одоогоор оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж буй аж.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН БОЛОН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН МЭДЭЭЛЭЛ,

⁃ 1981-2022 оны байдлаар Хэнтий аймагт тарваган тахлын хүний өвчлөл нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс Өмнөдэлгэр суманд (1981, 1983, 1993, 1998 онд), Өлзийт суманд (1987 онд), Хэрлэн суманд (1993, 2004 онд), Мөрөн суманд (2000 онд) бүртгэгдсэн.

⁃ Хэнтий аймагт хийсэн байгалийн голомтын тандалт судалгааны сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Өмнөдэлгэр (2002, 2003 он), Хэрлэн (2002 он) суманд тарвага, тарваганы зэм үхдэл, тарваганы бүүрэг, зурамны бүүргээс тарваган тахлын өсгөвөр илэрч байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон.

Б.Оюутболд: Үерийн улмаас дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье
Б.Оюутболд: Үерийн улмаас дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.