Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 184 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Долдугаар сарын 2-нд Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 5 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолоочийн сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тандалтын 1 сорьцонд тус тус шинжилгээ хийхэд бүх хариунд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. ОХУ-аас ирсэн 20 настай эмэгтэй оюутан 48 хоног эмчлэгдээд эдгэрлээ.  Мөн Нур-Султанаас ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдээд гарч байна. 

Ингээд нийт батлагдсан тохиолдол 261 байна. Үүнээс 209 тохиолдол эдгэрсэн. Одоо эмчилгээнд 52 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 21,  хүндэвтэр 1 хүн байна.  ХӨСҮТ-д нийт 128 хүн  эмчилгээ, ажиглалт, тандалт дор байна.

Өчигдөр Сөүл-УБ чиглэлийн транзит нислэгээр нийт 428 хүн ирсэн. Үүнээс сэжигтэй гэж үзсэн 3 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан" гэв. 

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна
Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна
 
Малын их, бага эмч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Малын их, бага эмч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.