Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд


Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ.

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.

Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх болно.

Шүүх хуралдааны явцыг www.livecourt.mn цахим хуудсаар мэдээлнэ.

Эх сурвалж: Шүүхийн мэдээ

Архангай аймгийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
Архангай аймгийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
 
Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголыг маргааш НИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэнэ
Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголыг маргааш НИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.