Цагдаагийн байгууллагаас хүчтэй аянга цахилгаан цахих үед авч хэрэгжүүлэх зөвлөгөөг өглөө. Тодруулбал,
- Өндөрлөг газраас бууж байшинд орох. Эсхүл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суух.
- Машины дугуй резин учир тог дамжуулахгүй гэдэг нь худлаа. Учир нь маш хүчтэй тог ирдэг учир дамжихаас гадна хайлуулдаг, гэхдээ машин өөрөөрөө тог тойруулж гүйлгээд газардуулдаг.
- Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй.
- Хэрээв хажууд тань шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холдоорй.
- Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож 2 хөлөө нийлүүлэх хэрэгтэй. Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр.
- Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь.
- Ой мод байвал ой модонд орж доошоо сууна, нээлттэй саравч нэмэргүй, агуйд орох
- Морь, мото, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хаях.
- Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул, цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьс нь дээр хэлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг, ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох мэтээр үхэлд хүргэнэ.
- Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагаа нэн даруй хийх хэрэгтэй, CPR гэж хайгаад сурж аваарай.
- Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай комьютер гар утас зэрэгт хүрч болохгүй.
- Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас.
- Сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.