Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид, нийт 168 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 155 хүнд коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцонд коронавирус илэрлээ.
Долдугаар сарын 10-нд Афганистанаас 62 энхийг сахиулагч ирснээс тэдгээрийн 10 энхийг сахиулагчдаас коронавирус илэрлээ. Мөн Ажиглалтын байранд байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Бусад шинжилгээний хариуг задалбал ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 16 хүний сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 243 боллоо.