Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 13 сая 214 мянган хүн өвчилж, 574 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 180 мянган хүн шинээр өвчилж 3 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 60 мянган тохиолдол, Бразилд 20 мянган тохиолдол, Энэтхэгт 28 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6537 хүн шинээр халдвар авч 104 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриадад тохиолдол, Читид 32 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 24 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 109 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2794 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Үүнээс 1-5 насны 190 хүүхэд, жирэмсэн 104, архаг хууч өвчтэй 307 хүн байна.
Цэргийн төв эмнэлэгт 45 хүн эмчлэгдэж байна. 6 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 41 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 109 дуудлага ирж эмнэлзүйн шинж тэмдэг, зөвлөмж мэдээлэл авсан" гэв.