Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

22 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон тэдгээрийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 22 дугаар цэцэрлэгийн төв салбарт хоёр давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийн төв салбар нь одоогоор 14 бүлэгт 670 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор зургаан бүлэгт 200 хүүхэд нэмж суралцах боломжтой болж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Эн Эй Пи Групп” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавилаа.

СХД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
СХД-т 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц