Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэрэгт анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн“ гэж үзэн цагаатгах тогтоолыг ХҮЧИНГҮЙ болгосон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 16 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, цагаатгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.

Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган шүүсэн ч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.

Харин уг шийдвэрийг прокурорын байгууллагаас эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар шүүхээс "Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолтой Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

“Капитал“ банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдод хамааралтай компаниудын нэр дээрх хөрөнгийн битүүмжлэлийн зарим хэсгийг чөлөөлснийг өөрчилжээ
“Капитал“ банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдод хамааралтай компаниудын нэр дээрх хөрөнгийн битүүмжлэлийн зарим хэсгийг чөлөөлснийг өөрчилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.