БХБ-ын сайд Ц.Даваасүрэн дөнгөж сая "Авлига хороолол" гэж нэрлэгдээд буй "Эм энд Жи констракшн" ХХК-ний барилгын ажлын зөвшөөрлийг түтгэлзүүлэх шийдвэрийг яамнаас гаргаж, барилгын ажлыг зогсоохоор болсон" гэж мэдэгдлээ.
Тодруулбал, үргэлжлэн орсон борооны улмаас хот усанд автаж, олон ААН, иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Үүний шалтгаан нь голын гольдролыг өөрчилж барьсан барилгуудтай холбоотой гэж мэргэжлийн болон албаны хүмүүс хэлж буй. Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар барилга байгууламжийн инженерүүдтэй уулзалт хийхэд 2 байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байдаг. Тодруулбал, "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden, S outlet барилгыг яаралтай буулгах шаардлагатай гэсэн юм.
Барилгын тухай хуулиараа 16-аас дээш давхартай барилгын эхлүүлэх болон үргэлжлүүлэх, зогсоох шийдвэр олгосон байгууллагаас гардаг. Тодруулбал, тус зөвшөөрлийг БХБЯ олгодог юм байна.
Тиймээс Нийслэлийн удирдлагуудын зүгээс Aqua garden барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлээд байсан. Ийнхүү өнөөдөр БХБЯ-наас тус компанийн зөвшөөрлийг түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэлээ.