Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнд үзлэг хийлгүйгээр 340-500 мянган төгрөгийн хөнгөлөлттэй эмийн жор бичсэн зөрчил илрэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн РД-ыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмийбулаг компаний “Тал булаг” эмийн санд газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч “Х” 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр 342 мянга 300 төгрөгийн, их эмч “О” нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр 494 мянга 400 төгрөгийн жорыг өвчтөнд үзлэг, оношилгоо хийлгүйгээр хөнгөлөлттэй эмийн цахим жор бичжээ.

Түүнчлэн “Түмийбулаг” ХХК-ний “Тал булаг” эмийн сангийн жор баригч “М” гуйлтаар Архангай аймагт оршин суух иргэн “Д”, “Т” нарын регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм олгосон зөрчлүүдийг илрүүллээ.

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмийбулаг” ХХК-ний “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавьлаа. Мөн “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч нарын хөнгөлөлттэй жор бичих эрхийг цахим системд хаасан бөгөөд зөрчилтэй жор, түүгээр эм олгосон асуудлыг хуулийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд шалгуулахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатарт 29 хэм дулаан
Улаанбаатарт 29 хэм дулаан
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.