Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авлига хороолол“ хэмээн нэрлэгдээд буй Aqua Garden-ы барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлсэн ч яамны сайд Ц.Даваасүрэн шийдвэр гаргаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Үргэлжилсэн борооны улмаас хот усанд автаж, олон ААН, иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байна. Үүний шалтгаан нь голын гольдролыг өөрчилж барьсан барилгуудтай холбоотой гэж мэргэжлийн болон албаны хүмүүс хэлж буй. Өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазар барилга байгууламжийн инженерүүдтэй уулзалт хийхэд 2 байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байдаг. Тодруулбал, "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden, S outlet барилгяг яаралтай буулгах шаардлагатай гэжээ.

Гэвч "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden барилгын ажил одоо ч үргэлжилж, гаднах фасадны хэсгийн ажил нь явагдаж байгааг иргэд шүүмжилж байна.

Барилгын тухай хуулиараа 16-аас дээш давхартай барилгын эхлүүлэх болон үргэлжлүүлэх, зогсоох шийдвэр олгосон байгууллагаас гардаг. Тодруулбал, тус зөвшөөрлийг БХБЯ олгодог юм байна.

Тиймдээ ч Нийслэлийн удирдлагуудын зүгээс Aqua garden барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлсэн аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус яамнаас, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн тус барилгын ажлыг зогсоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

ЭНЭҮТ-II Хүүхдийн эмнэлэг: Амьсгалын зам, хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэг өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх БОЛОМЖГҮЙ болсон
ЭНЭҮТ-II Хүүхдийн эмнэлэг: Амьсгалын зам, хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэг өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх БОЛОМЖГҮЙ болсон
 
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо