Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно. Түүнчлэн өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөлийн, Хэнтийн уулархаг нутгаар 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.