Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдлаа. Хурлаар өглөөнөөс хойш хийсэн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан танилцуулсан.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өнөөдрийн хувьд ус соруулах, цэвэрлэгээ, ариутгалд төвлөрч ажиллалаа. Маргааш /өнөөдөр/ ариутгалын ажилд төвлөрнө. Ариутгалын бодис болон бусад шаардлагатай зүйлсийн нөөц хангалттай байгаа. Цахилгааныг яаралтай холбох шаардлагатай. Гэхдээ эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн маш олон барилгад цууралт, ан цав үүсэж, суулт өгсөн байна. Тиймээс шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг, хяналтын ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Маргааш /өнөөдөр/ цэвэрлэгээ, ариутгалын ажлыг дуусгахаар төлөвлөсөн" гэдгийг хэлж байлаа.