Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмаас өмнө бүх хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдлаа. Хурлаар өглөөнөөс хойш хийсэн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан танилцуулсан. Сүхбаатар дүүргийн тухайд 00:00 цагийн байдлаар 19.8 тонн ус соруулаад байна. Бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хоёр байрны усыг соруулж, лагийг цэвэрлэсэн. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа. Маргааш /өнөөдөр/ гэхэд байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 36 байрнаас наймынх нь усыг бүрэн соруулсан. Усыг нь соруулаад байхад усны түвшин буурахгүй байрууд байгаа нь хөрсний ус гарч байгаатай холбоотойг хэлж байв.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан тус өдөр “Натур” орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийг цахилгаанд холбосон. Аль болох наадмаас өмнө бүх хэрэглэгчийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Гол нь ус шавхагдахгүй байгаа асуудал бий гэдгийг онцолж байлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

-Сүүлийн 48 цагийн хугацаанд нөхцөл байдал тогтворжсон. Сэлбэ голын үерээс хамаарч 200 гаруй айлын 1000 орчим иргэн шууд үерт автах эрсдэл үүссэн. Иймээс шуурхай арга хэмжээ авч, тухайн өдөр есөн цэгт далан боосон. Одоогийн байдлаар Сэлбэ голын эрэгт 12 цэгт далан боогоод байна. Сэлбэ голын усны түвшин 1.5 метрээр багассан. Голын хэвлий дотор хууль бусаар, зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаа, байшин үерт өртөж байгаа. Иймээс сэрэмжлүүлэг мэдээллийг чанга яригчаар зарлаж, зарим айлд холбогдох албан тушаалтнууд очиж мэдээлэл хүргэсэн. Үерийн дараа голын эрэг дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлтэй ч үер орсон газруудад газрыг нь орных нь газраар солих, зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй. Цаашдаа гэр хороолол, төвийн хорооллыг ариутгах ажил үргэлжилнэ. Нүүлгэн шилжүүлсэн айлууд эргэн гэртээ очсон. Үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна хэмээв.

“Монголын Эдийн засгийн форум-2023”-д 1700 орчим зочин төлөөлөгч оролцож оролцож байна
“Монголын Эдийн засгийн форум-2023”-д 1700 орчим зочин төлөөлөгч оролцож оролцож байна
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.