Үерийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "13 цагийн байдлаар Улаанбаатар хотын Сэлбэ голын үерийн аюултай түвшин 5-8 см буурсан. Тэрэлж орчмоор үерийн түвшин 43 см давсан байдалтай. Туул голын үерийн аюултай түвшин 5 см даваад байгаа. Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор нэмэгдэж, 270 см болж нэмэгдэх хандлагатай байна. Долоодугаар сарын 11,12-нд бага зэргийн бороо орно гэдгийг УЦУОШГ-аас мэдээлээд байна.
Нийслэл хотын хэмжээнд нийт 6869 хэрэглэгчийн хүчдэл нь очоогүй хэвээр байгаа. Үүнийг хэвийн болгох чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 144 орон сууцнаас 65 орон сууцны усыг соруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Үерийн усыг соруулах ажил хийгдээгүй 13 байр байгаа" гэлээ.