Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гардийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлж, хилээр гарахыг хориглолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

БЗС-гийн Ажлын албаны дарга Д.Гардийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Үүний дагуу түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Прокурорын ирүүлсэн саналыг шүүх хэлэлцээд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Г.Дамдинням: Англи хэлийн хэддүгээр ангиас нь эхэлж заахыг БШУЯ-ны мэргэжилтнүүд шийднэ. Гэхдээ бидэнд гуравдугаар ангиас заана гэж мэдээлсэн
Г.Дамдинням: Англи хэлийн хэддүгээр ангиас нь эхэлж заахыг БШУЯ-ны мэргэжилтнүүд шийднэ. Гэхдээ бидэнд гуравдугаар ангиас заана гэж мэдээлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд