Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Англи хэлийн хэддүгээр ангиас нь эхэлж заахыг БШУЯ-ны мэргэжилтнүүд шийднэ. Гэхдээ бидэнд гуравдугаар ангиас заана гэж мэдээлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Боловсролын багц хууль"-иар тодруулга өглөө. Тэрбээр,

"Монголын боловсролын салбарт зургаан том чиглэлд шинэчлэл хийгдэнэ. Үүнд,

  • Нэгдүгээрт, Хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ. Нэг сайд ирээд өөрчилдөг байсныг хуулиар хатуу хориглох юм. Хөтөлбөр 12 жилийн турш тогтвортой байна. Ингэхдээ олон улсад өрсөлдөх чадвартай байх ёстой гэсэн зарчмыг тавьж байгаа.
  • Хоёрдугаарт, Монгол Улсын боловсролын салбар олон улсад үнэлэгддэг болно. Бид өмнө хэзээ ч олон улсад үнэлэгдэж байгаагүй. Одоо гурван жил тутамд ЕБС-ийн үэнэлгээг хийж, дэлхийн улс орноос хэддүгээрт явж байгаагаа хардаг болно гэсэн үг.
  • Гуравдугаарт, Санхүүгийн тогтолцоог эрс өөрчилсөн. Манай боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ улсын төсвийн 20 гаруй хувийг эзэлдэг. Гэхдээ үүнийг оновчтой зохицуулах шаардлагатай тул үр дүнд суурилсан тогтолцоо руу бүрэн шилжиж байгаа.
  • Дөрөвдүгээрт, Дэлхий нийтийн технологийн давуу тал, дэвшлийг ашиглах ёстой болсон. Өөрөөр хэлбэл дижитал шилжилтийг энэхүү хуулиараа хуульчилж өгч байгаа. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг онлайнаар үзэж судлан, тэнцэж болдог тогтолцоог хуульчилж өгч байгаа.
  • Тавдугаарт, Энэ салбарт ажиллаж байгаа багш нарын нийгмийн баталгаанд томоохон өөрчлөлтийг оруулж өгч байгаа. Ингэхдээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт төрөөс орон байрны дэмжлэг үзүүлнэ гэдэг заалтыг оруулж өгсөн. Мөн сургалтын байгууллагад ажиллаж буй бүхий л хүний нөөцийн нэг хүүхдийг нэн шаардлагатай мэргэжлээр улсын сургуульд үнэ, төлбөргүйгээр сургадаг зохицуулалтыг оруулж өгсөн.
  • Зургаадугаарт, Боловсролын салбарт гадаад хэлтэй холбоотой томоохон өөрчлөлтийг оруулж өглөө. Олон улсад өрсөлдөх чадвартай залуусыг бий болгохын тулд олон улсын хэлээр бэлдэх хэрэгтэй. Тэр дундаа англи хэлийг төрийн өмчийн болон хувийн өмчийн бүх сургуулиуд бүгд үздэг болно гэсэн заалтыг оруулж өгсөн.

Энэ хуулиудын хэрэгжилт өнөөдрөөс эхлэнэ. Гэхдээ зарим хэрэгжилт нь хугацаатай байгаа. Мөн Боловсролын Ерөнхий хуулинд хэлтэй холбоотойгоор "Монголын боловсролын тогтолцооны үндсэн хэл нь төрийн албан ёсны хэл байна. Хоёрдугаарт, Монголын боловсролд үзэх үндсэн гадаад хэл бол англи хэл байна. Гуравдугаарт, Бусад хэлийг сонгон судлах нь нээлттэй" гэсэн заалт орсон.

Харин хэддүгээр ангиас, хэзээ зааж эхлэх нь БШУЯ-ны буюу боловсролын мэргэжилтнүүдийн шийдэх шийдвэрээс хамаарна. Өөрөөр хэлбэл, БШУЯ-ны сургалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүд гуравдугаар ангиас эхэлж англи хэлийг заадаг болно гэж бидэнд мэдээлж байгаа. Бид энэ намраас бэлтгэл ажилдаа орно гэсэн үг" хэмээв.

УСУГ: Ус тасрана, ус бохирдсон гэх мэдээлэл нь ташаа. Ариутгах татуургын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна
УСУГ: Ус тасрана, ус бохирдсон гэх мэдээлэл нь ташаа. Ариутгах татуургын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.