Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 370 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд хоёр иргэнд коронавирус илэрлээ.
Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг иргэний шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь Алтанбулаг боомтоор орж ирсэн.
Бусад шинжилгээг задалбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээ, тандалтын 8 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн өчигдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 172 иргэний бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг иргэн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 227 байна. Үүнээс 195 тохиолдол эдгэрсэн байна. Одоо 32 хүн эмчилгээнд байна" гэв.