Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Гомбодорж: Санзайн аманд 21 га газрыг гадаадын “ФСУБ“ болон “Инскрешсорос“ ХХК-д эзэмшүүлэх захирамж 2011 онд гарсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

СБД-ийн 19 дүгээр хороо Санзайн аманд 21 га газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

СБД-ийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж "2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар "ФСУБ" гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар энэ газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн. Мөн тухайн ондоо Нийслэлийн Засаг даргын захирамжаар "ФСУБ" ХХК нь "Инскрешсорос" ХХК-ийг хамтран эзэмшигчээр нэмүүлсэн. Үүнээс хойш нийтдээ гурван удаагийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5, 5 жилийн хугацаатайгаар сунгасан. Хамгийн сүүлд буюу 2022 оны 4 сарын 26-ны өдөр ашиглах хугацааг сунгасан байна.

Мэдээлэл гарсны дараа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үзлэг шалгалт хийсэн. Тухайн газар нь Санзайн лагерын орчин буюу ой модны захаар олгосон 21 га газар байна лээ. Одоогоор ямар нэгэн хашаа хайш, барилга байгууламж бариагүй. Бут, сөх, мод эвдэлж сүйтгэсэн асуудал одоогоор гараагүй байна лээ. Газрын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай компани тодорхой хугацаа, зориулалтаар газар ашиглах эрхтэй байдаг. Тодруулбал, эзэмшихгүй, зөвхөн ашиглана" гэлээ.

Сануулахад, 2011 онд Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ.

ШУУД: Санзайн аманд 21 га газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх асуудлаар мэдээлж байна
ШУУД: Санзайн аманд 21 га газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх асуудлаар мэдээлж байна
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.