Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Бидний үед англи хэл байтугай Англи-Канад-Австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, Англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Англи хэлийг гадаад үндсэн хэл гэж хуульчилж манай намын бүлэг чадсангүй. Эсвэл зүрхэлсэнгүй. "За яах вэ. Тэглээ гээд бидний амьдрал өөрчлөгдөх нь юу л бол" гэж бодож болно. Алс хэтдээ л үр дүнгээ өгдөг шийдийн нэг нь мөн. Гэвч нэг юм сануулъя. Бидний үед англи хэл бүү хэл, англи-канад-австралийн том ХО-г хуульчлан хэрэгжүүлж чадаж байв. Хэцүү байсан, одоо ч хэвээр. Та нар мэднэ. Гэхдээ л өнөөгийн үүрэх ачаа арай л хөнгөрч, гийх ирээдүй арай л гэгээрсэн. Өнөөг биш маргаашаа бодохсон, тулга тусгаар улсын Монгол улсын эрх баригчид аа" гэжээ.

Ж.Мөнхбатын тойрогт явах нөхөн сонгууль ЛӨӨЛӨӨ боллоо
Ж.Мөнхбатын тойрогт явах нөхөн сонгууль ЛӨӨЛӨӨ боллоо
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.