Боксчин, МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч А.Гантүлхүүр нар бэлтгэл хийж байх үеэрээ хоорондоо маргалдаж цахим хуудсаараа дамжуулан нэгийгээ тулаанд дуудав.
Тодруулбал, МУГТ, боксчин Э.Цэндбаатар "Гантүлхүүр гээд ах хүү санаанд чинь багтаад байвал РИНГЭН дээр учраа олж болно шүү" хэмээн сануулсан бол түүний хариуд холимог тулаанч А.Гантүлхүүр "Дүү хэмжээндээ байгаарай. Ганц нэг цохиулчихаад хүүхэн шиг битгий шалчигнаад яваад бай" хэмээн хариуг нь барив.