ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр наадмын 1-9 давааны барилдаанд бөхчүүдийг идэвх харж хасах, давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт МҮБХ-ноос "Уг шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа болно. Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯ болон тус яаманд төвлөрсөн Үндэсний Бөхийн Салбар Хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯ-нд хандан ажиллаж байна" гэсэн байдаг.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай "ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд бөх сайн мэдэхгүй байж, мэргэжлийн байгууллагын саналыг сонсохгүй, бөхийг хурдан дуусгах гэж идэвхээр хасах нь, уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулах, маргаан дагуулах энэ шийдвэрээ эргэж харахыг хүсье" гэжээ.