Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хэрэгт шүүгчид гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар энэ сарын 26-н хүртэл ЗАВСАРЛАЛАА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өнөөдөр ийнхүү 47 дахь өдрөө үргэлжилж, улмаар энэ сарын 26-ны 14.00 цаг хүртэл түр завсарлалаа.

Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар завсарласан байна. Улмаар гэм буруугийн дүгнэлт танилцуулаад гэм буруутай этгээдүүдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр гэм буруугийн хохирол барагдуулах хугацаа олгоно. Ингэхдээ 5 хүртэлх хоног завсарлах боломжтой.

ЦЕГ: Хохирогч гэх “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засалд хамруулж байна
ЦЕГ: Хохирогч гэх “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засалд хамруулж байна
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.