“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-гээр жендерийн эрх тэгш байдлыг хангах, бүсгүйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Ирээдүйд чиглэсэн хөгжлийн тогтвортой, зохистой байдлыг ханган бүрдүүлэхэд эмэгтэйчүүд голлох байр суурьтай байх шаардлагыг харгалзаж, дээр нь Азийн улс орнуудад хүйсийн ялгаатай, тэгш бус байдал харьцангуй их байдагтай холбоотойгоор энэ сэдвийг өргөн хүрээнд авч үзэхээр сонгосон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа нар мэдээлэл хийж байна.