Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таксинд явж байсан ах дүү хоёрыг хөнөөхийг завдаж, дүүгийнх нь аминд хүрсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хан-уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь алахыг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг хохироосон хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, иргэн Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б-ийн хоолойг хутгаар хэрчиж алсан, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Г-ыг хутга барин хөөж алахаар завдсан гэх хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна
Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.