Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.

Тэрбээр "Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа. Түүхий эдүүдийн экспорт богино хугацаанд нэмэгдсэн. 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц, үзүүлэлт илт сайжирч гарсан. 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдаж байна. Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ" гэлээ.

Түүнчлэн "Түгжрэлийг бууруулахад өнгөрсөн жил 420 тэрбум зарцуулахаар төсөвлөсөн. Түүний үргэлжлэл болох 187 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт хуваарилсан. Мөн зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдлээ" гэсэн юм.

Дэлхийн аварга Т.Тулга: Монголын чөлөөт бөх холбооны ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна
Дэлхийн аварга Т.Тулга: Монголын чөлөөт бөх холбооны ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.